Сайншанд сумын 4 дүгээр цэцэрлэгийн 2014-2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.


        Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2016 оны төлөвлөгөө, албаны даргын баталсан 2016 оны 18 тоот удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр цэцэрлэгийн 2014-2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс 11 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтыг байгууллагын батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр дүн, санхүүгийн болон бусад тайлангуудийн гаргалт, байгууллагын хоорондын тооцоо, өр, авлага тооллого хийж тооцоо бодсон байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аж, ахуйн нэгж байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт, үр дүн, бүртгэлийн дансны гүйлгээ, журналуудыг нягтлан  бодох бүртгэлийн  анхан шатны баримтанд тулгуурлан гүйцэтгэлээ.

       Шалгалтаар нийт давхардсан тоогоор 15 хүнтэй холбоотой 688385 мянган төгрөгийн зөрчил илэрсэнээс 381075 төгрөгийг төсвийн орлого болгохоор, 38310 төгрөгийг буцаан олгуулахаар улсын ахлах байцаагчийн төлбөрийн актийг тогтоолоо.

   Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд дүгнэлт хийж, актын төлбөрийг хугацаанд нь барагдуулж, зөрчил дутагдлыг хэрхэн арилгаж сайжруулж ажилласан талаарх тайланг тус албанд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.