Чандмань-Илч ОНӨ ХХК-ний 2011-2014 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтын товч мэдээлэл


Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан 13 тоот удирдамжийн дагуу Чандмань-Илч ОНӨ ХХК-ний 2011-2014 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа ахалж, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Н.Бумдарь, Н.Бүрэнтэгш, Б.Мөнгөнцэцэг нар 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.



 Шалгалтыг Монгол Улсын “Төсвийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Татварын багц хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын багц хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Ариун цэврийн тухай хууль”, “Компанийн тухай хууль”, “Эрчим хүчний тухай хууль”, “Хот суурины ус хангамж ариутгах татуургын тухай хууль” тогтоомжуудын хэрэгжилт, байгууллагын бизнес төлөвлөгөө, гадаад дотоод гэрээ, төсөл түүний хэрэгжилт, үр дүн, өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт зэргийг хамруулан санхүүгийн бүхий л үйл ажиллагааг үндсэн баримтанд тулгуурлан шалгалаа.   


Шалгалтын хугацаанд захирал, ерөнхий нягтлан бодогч, эдийн засагч, тооцооны нягтлан бодогч, нярав нарт санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийн талаар болон илэрсэн төлбөр зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.