ТАНИЛЦУУЛГА


            


          Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс нь аймгийн Засаг даргын захирамжаар 6 хүний бүтэц орон тоотойгоор Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба болж шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Манай алба нь хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалт зэрэгт санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

 
            Үйл ажиллагааны үндсэн зорилго
Албаны үйл ажиллагааны үндсэн зорилго нь хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалт зэрэгт санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, төсөв захирагчдыг эрсдлийн удирдлагаар хангах, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, удирдлагыг холбогдох мэдээллээр хангахад оршино.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Албаны үйл ажиллагааны дараах үндсэн чиглэлтэй байна.
1.      Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр
Улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ. Уг хяналт шалгалтыг байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийж болно.
Санхүүгийн хяналт шалгалтыг хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлана.
·   Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар стандартын хэрэгжилт
·       Тухайн байгуулагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт байгууллагын хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, төсвийг зүй зохистой, үр ашигтай зарцуулсан байдал
·   Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнг, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалт
·        Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
·      Анхан шатны баримт бүлдүүлэлт болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд тусгагдсан байдал
·   Орон нутгийн өмчийн ашиглалт, бүртгэл, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
2.      Дотоод аудитын чиглэлээр
          Дотоод аудитын үйл ажиллагаа нь гол төлөв байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгддэг. Дотоод хяналтын үйл явц үр нөлөөтэй ба үр ашигтай байдлыг үнэлэн, байнгын сайжруулалтыг санал болгох замаар удирдлагад туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
·         Байгууллагын дотоод хяналт болон засаглалын байдалд
·         Эрсдлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдалд
·         Орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагаанд
·         Нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдалд
·         Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тусгайлан явуулах
·      Холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад үйл ажиллагаанд дотоод аудитыг хэрэгжүүлнэ.