Замын-Үүд дэх Гаалийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.





Сангийн сайдын үүрэг хариуцагч бөгөөд МУ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн баталсан Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон аймаг дахь гаалийн газруудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2015 оны 09 сарын 14-ний өдрийн 14 тоот удирдамжийн дагуу Замын-Үүд дэх Гаалийн газрын 2014, 2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтанд дараах асуудлуудыг хамрууллаа.

-          Санхүү, төсөв нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт
-          Төсвийн орлогын бүрдүүлэлт, санхүүжилт, хуваарилалт, үр дүн
-          Өр, авлагын барагдуулалт, үүсэн өр авлагыг данс бүртгэлд тусгасан эсэх
-          Өмнө хийгдсэн шалгалтууд, төлбөр зөрчил түүний барагдуулалт
-          Санхүүгийн үйл ажиллагааны явц, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийг бүртгэлд тусгасан байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт
-          Хандив, тусламжийн хөрөнгө түүний зарцуулалт
-          Иргэн, аж нэгж байгууллагатай байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт
-          Төсвийн тухай хууль болон холбогдох журмуудтай хэрхэн хэрэгжиж байгаа байдалтай танилцаж тулгарч буй асуудлыг дүгнэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг засч залруулахад чиглэгдэх
-          Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт зэргийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах талаар заавар, зөвлөмжийг тухай бүр холбогдох албан тушаалтанд өгч ажилласан бөгөөд хугацаатай үүрэг даалгавар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хүргүүлэн ажиллалаа. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Санхүүгийн хяналт, аудитын албанаас тодруулна уу