Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.



         Аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2017 оны 01-р сарын 24-ний өдрийн 2/149 тоот албан бичгийн дагуу албаны даргын баталсан 02 тоот удирдамжаар Даланжаргалан сумын ЕБСургуулийн 2015-2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Золзаяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Бүрэнтэгш нар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтааар МУ-ын “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 26 дугаар зүйл “Албан татвар ногдуулах, төсөвт төлөх  26.1.1,  23 дугаар зүйл “Албан татварын хувь хэмжээ23.1, “Төсвийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.5.2 16.5.5, “Хөдөлмөрийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 13.4, 13.5, 14.4.2, 14.4.3, 18 дугаар зүйлийн 18.2, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 50 дугаар зүйл ”Нэмэгдэл хөлс” 50.1, 50.3, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, Боловсрол  Соёл Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/293 дугаар тушаалын 1-р хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”, Санхүү, эдийн Засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-уудыг зөрчиж ажилласан байна. Тухайлбал:

       Тухайн байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтнууд НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулж мөрдөөгүй,  ХХОАТатварыг суутгаагүй орхигдуулсан, ажилчдын байрны түрээсийн болон спорт заалны орлогыг дансанд тушаалгүй гар дээрээс бэлнээр зарцуулсан, кассын үлдэгдлийг дутагдуулсан, тайлан тэнцэлд өр авлагаар тусгаагүй,  ээлжийн амралтын олговрыг цалинтай давхардуулан олгосон, нягтлан бодогч сар бүр цагийн бүртгэлтэй цагийн тооцоог тулгаж шалгадаггүй, цалин илүү, дутуу бодож олгосон, илүү цагаар ажиллаж байгаа ажилтан албан хаачдын цагийг бүрэн гүйцэт хөтөлдөггүй, илүү цагаар ажилласан албан хаагчдыг биеэр амраадаггүй, хөлсийг олгодоггүй, албан тушаалын ангилал, зэрэглэлийг буруу тогтоож  цалин илүү олгосон, тушаал шийдвэрийг хянаж гарын үсэг зурдаггүй, тушаалын бүртгэл хөтөлдөггүйгээс тушаалын дугаар давхардсан, тушаалын дугаарыг засварласан, тушаалын дугаар алгасуулсан, хүчингүй болсон хуулийн заалт үндэслэж тушаал гаргасан, тушаалын үндэслэлд тусгагдсан Засгийн газрын тогтоол, сайдын тушаалын нэрийг бичээгүй, тушаалын хавсралтууд байхгүй, байгууллагын дотоод журманд нэмэгдэл хөлс олгох талаар тусгагдаагүй байхад нэмэгдэл хөлс олгосон, багш ажилчид үр дүнгийн урамшууллын тайлан бичсэн боловч хэдэн сард ямар ажлыг ямар үр дүнд хүргэж хийсэн нь тодорхойгүй, тайлан бичсэн он сар өдөр, бичигдээгүй, хүлээж авсан гарын үсэггүй, захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг нэгбүрчлэн хүн тус бүрээр дүгнэсэн үнэлгээ байхгүй, ангийн журналын ирцтэй үдийн цайны олгосон ирц зөрүүтэй, дотуур байрны хүүхдийн хоолны олголт дотуур байрны хүүхдийн ирцийн бүртгэлээс их хэмжээгээр зөрж, хоолны материал илүү зарлагадсан байхад нягтлан бодогч хянаж шалгалгүйгээр гарын үсэг зурж, шууд зардалд хааж бичсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бус зардалд зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрлээ

Шалгалтаар давхардсан тоогоор 36 хүнтэй холбоотой 3146195 төгрөгийн төлбөр зөрчил, илэрч орон нутгийн төсөвт нөхөн төлүүлэхээр 2831728 төгрөгийн,  нийгмийн даатгалын санд 13822 төгрөгийн, эргүүлж олгуулахаар 300645 төгрөгийн улсын ахлах байцаагчийн 8, улсын байцаагчийн 2, нийт 10 акт тогтоож, 15 заалт бүхий цаашид авах арга хэмжээний саналыг шалгагдсан байгууллагад хүргүүлж ажиллалаа.