Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.



         Аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2017 оны 01-р сарын 24-ний өдрийн 2/149 тоот албан бичгийн дагуу албаны даргын баталсан 02 тоот удирдамжаар Даланжаргалан сумын ЕБСургуулийн 2015-2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.Золзаяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Бүрэнтэгш нар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Замын Үүд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ



 Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 тоот тушаалаар батлагдсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/149 тоот албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 03 тоот удирдамжийн дагуу Замын Үүд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2015 он, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа ахалж, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа, Э.Энхцэцэг, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.  

Сайншанд сумын Зүүнбаян багийн төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.

           Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2016 оны 11 сарын 23-ны өдрөөс 11 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 

Шалгалтыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа ахалж, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Б.Золзаяа, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа, Ж.Болор-Эрдэнэ, Э.Энхцэцэг, Н.Бүрэнтэгш, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2016 оны 11 сарын 23-ны өдрөөс 11 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 

Сайншанд сумын 3-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.



Аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан 21 дугаарын удирдамжийн дагуу тус цэцэрлэгийн 2014-2015 онуудад дэвшүүлсэн зорилго, зорилт түүний хэрэгжилт болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч  Н.Бүрэнтэгш хийж гүйцэтгэлээ.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/507 тоот захирамжаар баталсан удирдамжийн дагуу Замын Үүд суманд хяналт шалгалт хийгдлээ.




            Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 09-ний өдрийн А/507 тоот захирамжаар баталсан удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь МУ-ын хилээр хил нэвтрэх тусгай зөвшөөрлөөр нэвтэрч буй төсвийн байгууллагуудын 2014-2016 оны 3-р улирлын байдлаарх авто машины ашиглалтын үйл ажиллагаа болон түүнд зарцуулагдсан шатах тослох материалын бүртгэл, тайлан тэнцэлд хэрхэн тусгагдсан байдалд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга Х.Оюунтуяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Э.Энхцэцэг, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Н.Бүрэнтэгш нар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ныг хүртлэх хугацаанд хяналт шалгалтыг хийлээ.   

Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.



Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан 16 тоот удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн 2014-2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Амгаланзаяа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 
Шалгалтыг Монгол Улсын “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, Төсвийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын багц хууль”, “Татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Татварûí багц хууль, “Шилэн дансны тухай хууль”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон áóñàä хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хийв.