Аймгийн зарим сумдын Сум хөгжүүлэх сангийн 2012-2014 он, аймгийн ЖДҮХСангийн 2013-2015 оны бүрдүүлэлт, зарцуулалтын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай товч мэдээлэл



Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2015 оны төлөвлөгөө, албаны даргын баталсан 2015 оны 15, 16, 17 тоот удирдамжийн дагуу аймгийн ЖДҮХСангийн 2013-2015 он, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Өргөн, Эрдэнэ, Мандах, Сайншанд сумдын Сум хөгжүүлэх сангийн 2012-2014 оны бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Х.Оюунтуяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа,  Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Н.Бумдарь, Ж.Болор-Эрдэнэ, Н.Бүрэнтэгш, Б.Мөнгөнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ныг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
 Шалгалтыг Монгол Улсын “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”, Засгийн газрын 2005 оны 64 тоот тогтоол, 2014 оны 278 тоот тогтоолоор баталсан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”, ХХААХҮСайдын 2010 оны 35 тоот тушаалаар баталсан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох төслийг сонгон шалгаруулах дэд комиссын үйл ажиллагааны журам”, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 03-р сарын 19-ны өдрийн А/44 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах түүнд хяналт тавих журам”, 2 дугаар хавсралтаар батлагдсан “Жижиг, Дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттөй зээл олгох журам”, Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам” -ууд болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явууллаа. 
 Шалгалтыг аймгийн ЖДҮХСангийн 2013-2015 оны төслийн нэгдсэн бүртгэл, дэд комисс байгуулсан шийдвэр, дэд комиссын хурлын тэмдэглэл, 2013-2015 онд олгогдсон зээлийн тайлан, арилжааны банкуудтай хамтран ажиллахаар байгуулсан гэрээ зэрэг баримт материалд тулгуурлан хийж, сангийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан зээлдэгч нарын зээлийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг газар дээр нь шалгаж үр дүнг тодорхойллоо.
Сумдын СХСангийн үйл ажиллагааны батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх, өр авлагыг тайлан тэнцэлд тусгасан байдал, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт, гэрээ бусад холбогдох баримт материалыг анхан шатны баримтанд тулгуурлан гүйцэтгэв.
Хяналт шалгалтаар нийт 132674.4 мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрч, аймгийн ЖДҮХСангаас зориулалт бусаар зарцуулсан 73028.0 мянган төгрөгийг, Мандах сумын хугацаандаа төлөөгүй зээл, түүний алдангийн 36347.6 мянган төгрөг, Улаанбадрах, Хөвсгөл сумдын зээл төлөх үндсэн хугацаа дууссан зээлийн 22623.8 мянган төгрөгийг тус тусын сумдын СХСангийн дансанд төлүүлэхээр, Өргөн сумын Эгшиглэнт-Уул ХХКомпаниас нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө гэж орж ирсэн 600.0 мянган төгрөгийг нөхөн сэргээлтийн сангийн дансанд төвлөрүүлэхээр, Сайншанд сумын 15000 төгрөгийн төмөр тавиурыг данс бүртгэлд тусгуулахаар, данс андуурсан 60000  төгрөгийг иргэн Д.Дашдаваад олгуулахаар тус тус шийдвэрлэлээ.
       Шалгалтын хугацаанд сумдын төрийн сангийн дарга, сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэнд зээлдэгч нарыг зээлийн гэрээний дагуу хугацаанд нь зээлийг төлүүлэх, гарч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.