Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа.




 Монгол улсын Сангийн сайдын 2015 оны 07-р сарын 27-ны өдрийн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн тайлан ирүүлэх тухай 13-1/4530 тоот албан бичиг ирсний /тайлан ирүүлэх хавсралт хүснэгтийн хамт/ дагуу тус албаны даргын 2015 оны 08-р сарын 03-ны өдрийн 82 дугаарын албан бичгээр бүх сумдын Засаг даргад Сангийн сайдаас ирүүлсэн хавсралт хүснэгтийг хүргүүлж, тайланг тус албанд улирал бүр ирүүлэхээр чиглэл хүргүүлж ажиллаа.
Дээрх албан бичгийн дагуу бүх сумдаас хуулийн хэрэгжилтийн тайланг албан тоот болон цахим хуудсаар тус албанд ирүүлж хэвшээд  байна.
2015 онд Shilendans.gov.mn сайтанд нийт 238 байгууллага шилэн дансны мэдээллээ оруулахаас 14 сум, аймгийн төвийн төсөвт нийт 174 байгууллага шилэн дансанд мэдээллээ байршуулж, тайлангаа Монгол улсын Сангийн яамнаас ирүүлсэн 5 хүснэгтийн дагуу тус албанд тайлангаа ирүүллээ.
Сумдууд ОНХСан, бусад сангуудыг ЗДТГазартайгаа хамт тайландаа оруулж ирүүлсэн учраас байгууллагууд тайлан дутуу ирсэн мэт харагдаж байна. Харин НББ-ийн магадлагааны орон тооны бус комисс батлагдсан төсөв, төлөвлөгөө байхгүй, Зэвсэгт хүчний 336-р анги, Замын-Үүдийн ИХШХЕГазар, Эрдэнэ сумын Зэвсэгт хүчний 0129-р анги, Замын-үүд сумын хилийн МХГазар зэрэг 3 байгууллагатай утсаар холбогдож чадаагүй гэдэг шалтгаанаар тайлан мэдээг аваагүй болно. Мөн Халзан Уул рашаан сувилал шилэн дансанд мэдээллээ байршуулсан боловч 5 хүснэгтийн дагуу тайланг ирүүлээгүй болно.  
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад сумдын төсөвт байгууллагууд өөрийн цахим хаяггүйгээс санхүүгийн мэдээлэлээ байгууллагын цахим хуудсанд байршуулах гэсэн ойлголт байхгүй, зөвхөн нэгдсэн цахим хуудсанд болон байгууллагын мэдээллийн самбарт байршуулж байна. Мөн сумд болон аймгийн төвийн төсөвт байгууллагууд цахим хуудас болон сангийн сайдын ирүүлсэн хүснэгтийг буруу, зөрүү хөтлөж байна.
Санхүүгийн хяналт, аудитын албаны зүгээс 14 сум, аймгийн төвийн төсөвт байгууллагуудыг 5 байцаагчид хариуцуулан, шилэн данс болон бусад холбогдох заавар, зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.