Дорноговь аймгийн Замын-Үүд сумын
ЗДТГазрын 2014 оны санхүүгийн
үйл ажиллагаанд гүйцэтгэлийн, ЗДТГазар,
Сум Хөгжүүлэх Сан, Төрийн сангийн
2015, 2016 оны эхний 8 сарын санхүү, аж
ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдлээ
Тус шалгалтыг Монгол Улсын “Төсвийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот
тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн Сайдын 2016 оны “Стандарт батлах тухай” 107 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2016 оны 1/1459 тоот албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын
баталсан 2016 оны 19 тоот удирдамжийн дагуу Замын-Үүд сумын ЗДТГазрын 2014 оны
санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн, ЗДТГазар, СХСан, Төрийн сангийн 2015, 2016 оны эхний 8 сарын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн
хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа ахалж, Санхүүгийн хяналт
шалгалтын улсын байцаагч Ж.Болор-Эрдэнэ, А.Амгаланзаяа, дотоод аудитор
Б.Мөнгөнцэцэг нар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ныг
хүртэлх хугацаанд иж бүрэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.