Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 5 дугаар сургуулийн 2014, 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдлээ.



 Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/384 тоот захирамжийн хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1, 5 дугаар сургуулиудын 2014 он, 2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Энхцэцэг 2016 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс 08 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 


 Шалгалтыг Монгол Улсын “Төсвийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Боловсролын тухай хууль”, “Бага дунд боловсролын тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Татварын багц хууль”, “Нийгмийн даатгалын багц хууль” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар нийт 116399,9 мянган төгрөгийн алдаа зөрчил илэрч, орон нутгийн төсөвт төлүүлэхээр 15899,9 мянган төгрөгийн улсын байцаагчийн 5 төлбөрийн акт тогтоож, 100500,0 мянган төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх, данс бүртгэлд тусгуулахаар 3 албан шаардлага хүргүүллээ.