Аймгийн Засаг даргын 2016 оны А/507 тоот захирамжаар баталсан удирдамжийн дагуу Замын Үүд суманд хяналт шалгалт хийгдлээ.




            Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 09-ний өдрийн А/507 тоот захирамжаар баталсан удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь МУ-ын хилээр хил нэвтрэх тусгай зөвшөөрлөөр нэвтэрч буй төсвийн байгууллагуудын 2014-2016 оны 3-р улирлын байдлаарх авто машины ашиглалтын үйл ажиллагаа болон түүнд зарцуулагдсан шатах тослох материалын бүртгэл, тайлан тэнцэлд хэрхэн тусгагдсан байдалд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга Х.Оюунтуяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Э.Энхцэцэг, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Н.Бүрэнтэгш нар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ныг хүртлэх хугацаанд хяналт шалгалтыг хийлээ.   




              Шалгалтыг МУ-ын хилээр нэвтрэх тусгай зөвшөөрлөөр нэвтэрч буй зорчигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа автомашин эзэмшигч төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй автомашинуудын хөрөнгийн бүртгэлд тусгагдсан байдал, тус тээврийн хэрэгсэлтэй холбоотой шатахуун зарцуулалт, анхан шатны баримтын бүрдүүлэлт, зорчигч, тээврийн үйл ажиллагаанаас олох орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгасан байдал зэрэг асуудлуудтай холбоотой баримт материалуудыг хамрууллаа.

Удирдамжинд дурьдсан 5 байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг болон тус сумын удирдлагуудын хүсэлтээр шалгалтанд ГХШХЕГ, Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Шүүх, Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн бирж, Эмнэлэг, ХЦ-ийн 0108 дугаар анги, Прокурорын газар, Онцгой байдлын гал унтраах анги, Эдийн засгийн чөлөөт бүс зэрэг  11 байгууллага хяналт шалгалтанд хамрагдахаас ГХШХЕГ, Гаалийн газар, ХМХАлба, Шүүх, Цагдаагийн хэлтэс, Авто тээврийн бирж, Эмнэлэг, ХЦ-ийн 0108 дугаар анги зэрэг 8 байгууллага хяналт шалгалтанд хамрагдаж, Онцгой байдлын гал унтраах 23 анги, Эдийн засгийн чөлөөт бүс зэрэг байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаа нь төвдөө явагддагаас санхүүгийн анхан шатны баримт байхгүй, Прокурорын газар дээд газраас зөвшөөрөл аваагүй тул шалгалтанд хамрах боломжгүй гэсэн шалтгаанаар, нийт 3 байгууллага хяналт шалгалтанд хамрагдаагүй болно. 
Шалгалтыг МУ-ын хилээр нэвтрэх тусгай зөвшөөрлөөр нэвтэрч буй зорчигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа автомашин эзэмшигч төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй автомашинуудын хөрөнгийн бүртгэлд тусгагдсан байдал, тус тээврийн хэрэгсэлтэй холбоотой шатахуун зарцуулалт, анхан шатны баримтын бүрдүүлэлт, зорчигч, тээврийн үйл ажиллагаанаас олох орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгасан байдал зэрэг асуудлуудтай холбоотой баримт материалуудыг хамрууллаа.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд заавар, зөвлөмжийг тухай бүр өгч, хэрэгжилтийн тайланг 2016 оны 12 сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болголоо.