Сайншанд сумын 3-р цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.



Аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан 21 дугаарын удирдамжийн дагуу тус цэцэрлэгийн 2014-2015 онуудад дэвшүүлсэн зорилго, зорилт түүний хэрэгжилт болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч  Н.Бүрэнтэгш хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар:
Сангийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Тушаалд өөрчлөлт оруулах тухай 55 тоот тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төсвийн зарлагын эдийн засгийн ангилаллыг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.2-д “Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн НБББББ–ийг боловсруулан баталж, мөрдөж ажиллана”, Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.5д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Монгол улсын БШУСайдын 2013 оны 08-р сарын 13-ны өдрийн Журам батлах тухай А/293 тоот тушаалаар батлагдсан Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын 3.5-д “Цэцэрлэгийн түвшний хөндлөнгийн үнэлгээ болон тухайн багшийн өөрийн үнэлгээний нийт дүнгийн зөрүү 10 онооноос дээш тохиолдод багш хүсэлт гаргавал цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг ярилцлага, хэлэцүүлэг хийж дахин давтан магадлаж болно”,  Монгол  Улсын  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана”, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеээр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеээр эдлэж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна”, Монгол улсын төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.5д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.7 Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна” Монгол улсын Сангийн сайдын 200 оны 69 дугаар тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийн 8-д “Эд хариуцагч нь өмч хөрөнгийг хамгаалах, бүртгэж тооцоолох, хэмнэлттэй зарцуулах, ашиглалтанд байнга хяналт тавих, суралцан өөрийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, бүртгэл тооцооны ажлын  анхан шатны мэдэгдэхүүн, НББ-ийн талаар зохих мэдлэгийг заавал эзэмшин байгууллагын захиргаа болон санхүү, бүртгэлийн хэлтсийн шууд удирдлагын дор ажлаа явуулна” гэсэн заалтууд зөрчигджээ.
Харин шалгалтаар давхардсан тоогоор 25 хүнтэй холбоотой 1595,8 мяянган төгрөгийн төлбөр зөрчил илэрч орон нутгийн төсөвт нөхөн төлүүлэхээр 1595,8 мянган төгрөгийн улсын байцаагчийн 7 акт тогтоолоо.