Сайншанд сумын 5 дугаар цэцэрлэгийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.



Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 20 тоот удирдамжийн дагуу Сайншанд сумын 5 дугаар цэцэрлэгийн 2014, 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Э.Энхцэцэг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-нийг дуустал хугацаанд хяналт шалгалтыг хийлээ.   

 Шалгалтыг Монгол Улсын Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Татварûí багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмуудын хүрээнд хийж гүйцэтгэлээ.



Сайншанд сумын 5 дугаар цэцэрлэгийн 2014, 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд  байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаа хэвийн түвшинд явагдаж байгаа хэдий ч санхүүгийн үйл ажиллагаанд шат шатанд хяналт тавих тогтолцоог бүрдүүлээгүй  Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2 “Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.1 ”Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 20.2.8 “Нягтлан бодогч нь аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн, тухайлбал, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй, нягтлан бодогч нь удирдлагыг мэдээллээр ханган зөвлөж ажиллаагүй, анхан шатны баримтын бүрдэл, үнэн зөвийг тухай бүр шалгаагүйгээс санхүүгийн зөрчил дутагдал гарсан байна. 
Шалгалтаар 6914,7 мянган төгрөгийн алдаа зөрчил илрүүлж, нөхөн олгуулахаар 461,8 мянган төгрөгийн, Орон нутгийн төсөвт төлүүлэхээр 2116,7 мянган төгрөгийн, нийт 2578,5 мянган төгрөгийн улсын байцаагчийн 5 төлбөрийн акт тогтоолоо.