Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 08
дугаар сарын 01-ний өдөр баталсан нэгдсэн удирдамж, Засгийн газрын 2015 оны 12
дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын
дүрэм”, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 15 тоот удирдамжийн дагуу
Дорноговь аймаг дахь Улсын нөөцийн салбар болон Айраг сум дахь Улсын нөөцийн
салбарын 2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын
улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа ахалж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын
байцаагч А.Амгаланзаяа 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ныг
хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтанд
нийт 518,1 мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрч, орон нутгийн төсөвт
төлүүлэхээр 462,5 мянган төгрөгийийн, буцаан олгуулахаар 55,6 мянган төгрөгийн
улсын байцаагчийн 5 акт тогтоолоо.
Шалгалтаар
илэрсэн төлбөр зөрчлийг арилгуулахаар тус байгууллагуудад нийт 16 заалт бүхий
зөвлөмж, Онцгой байдлын ерөнхий газарт 4 заалт бүхий саналыг тус тус хүргүүлж
ажиллалаа.