Дорноговь аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2014-2015 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийгдлээ



Аймгийн Засаг даргын баталсан СХААлбаны 2016 оны санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөөний дагуу тус газрын 2014-2015 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн туслалцаа үзүүллээ.
 Тус байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Бүрэнтэгш 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд шалгалтын хугацаанд байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав нарт, санхүү, төсвийн холбогдолтой хууль, тогтоомж, гарч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, НББүртгэлээр тавих дотоодын хяналтын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. 


Шалгалтыг байгууллагын батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлт,  орлогын төвлөрүүлэлт зарцуулалт, үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, санхүүгийн болон бусад тайлангуудын гаргалт, харилцагч байгууллагуудын хоорондын өр, авлагын тооцоо бодолт, баталгаажуулсан байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, гадаад дотоодын байгууллагаас ирсэн зээл тусламжийн хөрөнгө, байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээ хэлцэл, түүний үр дүн, харилцах данс, мөнгөн кассын орлого, зарлагын гүйлгээг холбогдох журналууд болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай тулгах замаар гүйцэтгэлээ. 

Шалгалтаар давхардсан тоогоор 32 хүнтэй холбоотой 5,5 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрч, орон нутгийн төсөвт нөхөн төлүүлэхээр 1,6 сая төгрөгийн, данс бүртгэлд залруулга бичилт хийлгүүлэхээр 3,9 сая төгрөгийн нийт улсын байцаагчийн 9 акт тогтоолоо.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар "Монгол шуудан" ТӨХК-д 3 заалт бүхий санал, аймгийн Шуудан үйлчилгээний газарт 18 заалт бүхий санал, зөвлөмжийг хүргүүлэн хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.