Зарим сумдын төсөвт байгууллагууд, сангуудын 2014-2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийгдлээ


Дорноговь аймгийн Засаг даргын баталсан 2016 оны санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалт, дотоодын аудитын төлөвлөгөө, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Алтанширээ, Өргөн, Эрдэнэ сумдын төсөвт байгууллагууд, сангуудын 2014-2015 онд дэвшүүлсэн зорилго, зорилт түүний хэрэгжилт болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өглөө.

Шалгалтыг Монгол улсын “Төрийн албаны тухай хууль”, “Төсвийн тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Татварын багц хууль”, “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, ”Боловсролын тухай хууль”, “Бага дунд боловсролын тухай хууль”, “Эрүүл мэндийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын багц хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”, “Соёлын тухай хууль”, “Үндэсний баяр наадмын тухай хууль”-иуд болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хийлээ.


Шалгалтыг байгууллагын үйл ажиллагааны зардлын гүйцэтгэл, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр дүн, тайлан тэнцлийн гаргалт,  байгууллагын  хоорондын тооцоо, өр, авлага, тооллого хийж тооцоо бодсон байдал, өмч хөрөнгийн  ашиглалт, хадгалалт,  хамгаалалт, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт, харилцах дансны гүйлгээ, журналуудыг нягтлан бодох бүртгэлийн  анхан шатны баримтанд тулгуурлан гүйцэтгэв.
Шалгалтаар нийт давхардсан тоогоор 308 хүнтэй холбоотой 94,9 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрсэнээс 24,8 сая төгрөгийг төсвийн орлого болгохоор, 264,3 мянган төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр, 3,2 сая төгрөгийг хувь хүнд эргүүлж олгуулахаар, 55,9 сая төгрөгийг тухайн байгууллагын дансанд төвлөрүүлэхээр, 10,7 сая төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд тусгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн нийт 77 акт тогтоогдсон байна. 

Шалгалтын хугацаанд байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч, нярав нарт санхүү, төсвийн холбогдолтой хууль, тогтоомж болон гарч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, НББүртгэлээр тавих дотоодын хяналтын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч ажиллахаас гадна нийт 150 орчим заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.