Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 1-р улиралын тайлан нэгтгэгдлээ.



Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн 8-р зүйлийн 8.2-д “Энэ хуулийн 3.1.1.-д заасан төсвийн байгууллага, албан тушаалтны шилэн дансны үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг Төсвийн тухай хуулийн 69-р зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн хяналт, аудитын алба төсвийн ерөнхийлөн захирагчийн багцийн байгууллагууд болон Улсын төсвийн байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явцад дотоод хяналтыг тавьж ажиллаж байна.
2016 оны 1 дүгээр улиралын байдлаар бүртгэлтэй байгаа улсын болон орон нутгийн төсвийн, ОНӨХК, ТӨХК зэрэг нийт 180 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа.
Хяналтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:
1.                  Тухайн жилийн төсвийг мэдээллээгүй 10 байгууллага, ОНХС-ийн төлөвлөгөөг мэдээллээгүй 4 байгууллага, ХАА-ны төлөвлөгөөг мэдээллээгүй 9 байгууллага, 1 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийг мэдээллээгүй 18 байгууллага, 2 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийг мэдээллээгүй 14 байгууллага, 3 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийг мэдээллээгүй 22 байгууллага тус тус байна.
2.                  Төсвийн хэтрэлт хэмнэлт, түүний шалтгааны тайлбарыг 37 байгууллага, ОНХС-ийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг 9 байгууллага, Тусгай сангийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтыг 9 байгууллага, Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалтын талаар 25 байгууллага тус тус мэдээллээгүй байна. 

Нийт аймгийн хэмжээний 180 байгууллагаас давхардсан тоогоор 157 байгууллага Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд холбогдох мэдээллийг бүрэн оруулаагүй байна.
  Иймээс Төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч нар холбогдох мэдээллийг хугацаа хэтрэлгүй оруулж хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.