Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны санхүүгийн аж, ахуйн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын товч мэдээлэл.



Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр баталсан нэгдсэн удирдамж, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан 2016 оны 04 тоот удирдамжийн дагуу Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2015 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.



Хяналт шалгалтыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Амгаланзаяа ахалж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Болор-Эрдэнэ, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.