Аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийгдлээ.



Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт, шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө, байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн 2014-2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудитыг 2016 оны 01 сарын 21-ны өдрөөс ажлын 14 хоногийн хугацаатайгаар хийж гүйцэтгэлээ. 

 

Энэхүү дотоод аудитаар холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилт, дансны бүртгэл, орлого, зарлага, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналтыг түүврийн аргаар хэсэгчлэн үзэж тухайн байгууллагын ямар түвшинд эрсдэл байгаа эсэхийг нарийвлан тодорхойлон үнэлэж, дүгнэлт өгч, алдааг засах, илэрсэн зөрчлийг арилгах, эрсдлийг удирдах чиглэлээр холбогдох зөвлөмжүүдийг өглөө.

Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тухай байгуулагын удирдлага болон ажилчдад танилцуулан, хугацаатай үүрэг даалгаварыг албан бичгийн хамтаар хүргүүллээ.