"Дорноговь-АЗЗА" ТӨХК-ийн 2014-2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан 09 тоот удирдамжийн дагуу “Дорноговь АЗЗА” ТӨХКомпанийн 2014-2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа ахалж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Амгаланзаяа, Э.Энхцэцэг нар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 
 


Шалгалтыг “Компанийн тухай хууль”, “Автозамын тухай хууль”, “Төсвийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын багц хуулиуд”, “Төрийн албаны тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “Татварûí багц хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хийлээ.


Шалгалтаар нийт 20,4 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрч, орон нутгийн төсөвт төлүүлэхээр 2,9 сая төгрөгийн, буцаан олгуулахаар 2,4 сая төгрөгийн, нийт 5,3 сая төгрөгийн улсын байцаагчийн 10 актыг тогтоолоо.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар тус компанид нийт 18 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж, биелэлтийг 2016 оны 08-р сарын 20-ны дотор албан бичгээр ирүүлэхээр хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.