Сайншанд сумын 10 дугаар цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.



2016 оны батлагдсан төлөвлөгөө, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 17 тоот удирдамжийн дагуу Сайншанд cумын  10-р цэцэрлэгийн 2015 оны 09-р сараас 2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд  Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын багц хууль,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Ж.Болор-Эрдэнэ 2016 оны 10–р сарын  03 -ны өдрөөс 11–р сарын 05- ныг хүртэлх хугацаанд санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
Шалгалтыг байгууллагын батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, төсвийн хөрөнгийн зарцуулалт, түүний үр дүн, тайлан тэнцлийн гаргалт,  байгууллагын  хоорондын тооцоо, өр, авлага, тооллого хийж тооцоо бодсон байдал, өмч хөрөнгийн  ашиглалт, хадгалалт,  хамгаалалт, харилцах дансны гүйлгээ, журналуудыг нягтлан бодох бүртгэлийн  анхан шатны баримтанд тулгуурлан явууллаа.
   Шалгалтаар  давхардсан тоогоор 132 хүнтэй холбоотой 4535933 төгрөгийн төлбөр зөрчил илэрч ,  3625733 төгрөгийг орон нутгийн төсөвт төлүүлэхээр, 910200 төгрөгийг  76 хүнд эргүүлж олгуулахаар 9 акт тогтоогдсон.
              Шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийг шуурхай барагдуулах, нэгбүрчилсэн актаар тогтоогдсон зөрчил дутагдлыг биелүүлэх, биелэлтийг  2016 оны 12-р сарын 07-ны дотор албан бичгээр ирүүлэх зөвлөмжийг хүргүүллээ.