Сангийн сайдын
үүрэг хариуцагч бөгөөд МУ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын
2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн баталсан Гаалийн ерөнхий газар,
Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс
хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон аймаг дахь гаалийн газруудын
үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж, Санхүүгийн хяналт,
аудитын албаны 2015 оны хяналт, шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан
2015 оны 12 тоот удирдамжийн дагуу Сайншанд дахь Гаалийн газрын 2012-2015 оны
эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, дэвшүүлсэн
зорилго, зорилт түүний хэрэгжилт, гаалийн болон бусад татвар хураамжийн
орлогын бүрдүүлэлт, улсын төсвийн орлогын бүрдүүлэлт, татварын хөнгөлөлт,
чөлөөлөлт, хураагдсан барааны борлуулалт, Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай
хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн болон орон нутгийн
өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Гаалийн
тухай хууль зэрэг бусад хууль, эрх зүйн актуудын хэрэгжилтэнд хяналт шалгалтыг
хийлээ.
Шалгалтанд дараах
асуудлуудыг хамрууллаа.