Санхүүгийн хяналт шалгалтын тухай ойлголт



Санхүүгийн хяналт шалгалтын чиглэл, зорилго

          Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба  нь улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

Санхүүгийн хяналт, шалгалтыг байгууллагын хүсэлт, дээд шатны байгууллагын шийдвэрээр хийж болно.

Санхүүгийн хяналт шалгалтыг хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлана.

 

1. Санхүүгийн хяналт, шалгалтыг дор дурдсан чиглэлээр хийнэ:

1.1 санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилт;

1.2 тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт хөрөнгийн зарцуулалт;

1.3 өмч, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт;

1.4 санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийн байдал;

1.5 төсвийн хөрөнгө оруулалтын ашиглалт, зарцуулалт;

1.6 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан;

1.7 гадаад улс орон, олон улсын байгууллага, Засгийн газрын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт;

1.8 улсын төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт;

1.9 дээд шатны төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийн зарцуулалт;

1.10 байгууллагын нягтлан бодогчийн хууль тогтоомжид заасан үүргийн биелэлт.

2. Санхүүгийн хяналт, аудитын алба нь шалгуулсан байгууллагын үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаа, төсөвт хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, санхүү, бүртгэлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө.