"НЭГ САНХҮҮЧ-НЭГ БООДОЛ ӨВС" аяныг өрнүүллээ.

Малчдад туслах "Нэг санхүүч- нэг боодол өвс аян"-д идэвхи санаачилгатай оролцсон нийт санхүүчиддээ Санхүүгийн хяналт, аудитын албаны ажилчдын нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж, удахгүй гарах сар шинэдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлэхийн өлзийтөй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхний сэтгэлийн хандив Сайнхандулаан суманд удахгүй хүргэгдэх болно.