Аймгийн Татварын хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.



2015 оны батлагдсан төлөвлөгөө, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 11 тоот удирдамжийн дагуу аймгийн Татварын хэлтсийн 2014 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд  Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, төсвийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиуд болон бусад холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.

Шалгалтыг дараахь асуудлын хүрээнд явууллаа.Үүнд:

Ø    Дэвшүүлсэн  зорилго, зорилтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн хэрэгжилтийн байдал.

Ø    Байгууллагын хөдөлмөрийн болон хамтын гэрээ, дотоод журам, удирдлагын тушаал шийдвэр, бусад байгууллага хүмүүстэй байгуулсан гэрээ.

Ø    Санхүү, төсөв нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж,Засгийн газрын шийдвэр,түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар журмын хэрэгжилтийн байдал.

Ø    Зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, гадаад дотоодын байгууллага,аж ахуйн нэгж, иргэдтэй байгуулсан гэрээ хэлцэл, түүний биелэлтийн байдал.

Ø    Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэл.

Ø    Анхан шатны болон НББ-ийн хөтлөлт, тайлан тэнцэл гаргалтын байдал.

Ø    Харилцах дансны болон кассын орлого зарлагын гүйлгээг үндсэн баримтууд, бараа материалын тайлан, хөрөнгийн бүртгэлийн журналууд дансны бичилтүүдтэй тулган шалгах.

Ø    Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үр ашгийн байдал, хөрөнгийн тооллого  тооцоог хийсэн, хөрөнгийг олж бэлтгэсэн байдал .

Ø    Байгууллага хоорондын тооцоо өглөг, авлага, түүний баталгаажуулалт, бүртгэл тайлан тэнцэлд тусгасан эсэх.

Ø     Гадаад, дотоод албан томилолтын зардлын тооцоо, түүний үр дүн.

Ø    Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авсан арга хэмжээ, зарцуулсан хөрөнгө, түүний үр дүн.

Ø     Урьд хийсэн шалгалтын мөрөөр хийсэн ажил, санхүүгийн шалгалтаар тогтоогдсон төлбөрийн актын биелэлт.

Ø     Байгууллагын  дотоод хяналт шалгалт, түүний үр дүн.

Ø      Байгууллагын ажилчин, албан хаагчдын цалин хөлс тогтоолт, бодолт, олголт, үнэн зөв хийгдсэн эсэх.

Ø    Үндсэн болон үндсэн бус үйл ажиллагааны орлого төлөвлөлт, түүний гүйцэтгэл, тооцоо бодолт, зарцуулалт зэргийг холбогдох бүхий л баримт материалд тулгуурлан  шалгалаа.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар зөвлөмж хүргүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар хугацаатай албан бичиг хүргүүлж ажиллалаа.