Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12
дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын
дүрэм”, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын
баталсан 16 тоот удирдамжийн дагуу
Дорноговь аймгийн Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн 2014-2015 оны санхүү, аж
ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч А.Амгаланзаяа 2016
оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд
хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтыг Монгол
Улсын “Сургуулийн өмнөх боловсролын тухай
хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”, “Нягтлан
бодох бүртгэлийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын багц хууль”, “Татварын тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай
хууль”, “Татварûí багц хууль”, “Шилэн дансны тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон áóñàä хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хийв.
Шалгалтаар 182858 төгрөгийн төлбөр зөрчил илэрч, орон нутгийн төсөвт
төлүүлэхээр улсын байцаагчийн нэг акт тогтоолоо.