Аймгийн Санхүүгийн
хяналт, аудитын
албаны 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, албаны даргын баталсан 13 тоот
удирдамжийн дагуу Чандмань-Илч
ОНӨ ХХК-ний 2011-2014 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах
байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа ахалж, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Н.Бумдарь,
Н.Бүрэнтэгш, Б.Мөнгөнцэцэг нар 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 12 дугаар сарын
21-ний
өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтын хугацаанд захирал, ерөнхий нягтлан бодогч,
эдийн засагч, тооцооны нягтлан бодогч, нярав нарт санхүүгийн холбогдолтой хууль
тогтоомжийн талаар болон илэрсэн төлбөр зөрчлийг дахин давтан гаргахгүй байх талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.