"Санхүүгийн зөрчилгүй аймаг болцгооё" уулзалт, зөвлөлгөөн



Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Санхүүчдийн баярын өдөр”-ийг тохиолдуулан, “Авлигагүй Дорноговь” аяны хүрээнд “Санхүүгийн зөрчилгүй аймаг болцгооё” сэдэвт уулзалт, зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөлгөөн 2015 оны 12 сарын 05-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд аймгийн төвийн болон Сайншанд сумын төсөвт байгууллагын нийт 60 гаруй нягтлан бодогч, санхүү бүртгэлийн ажилтнууд хамрагдлаа.
Зөвлөлгөөний эцсийн үр дүнд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын алба, бүх төсөвт байгууллагуудын нягтлан бодогч, санхүү бүртгэлийн ажилтнууд “Санхүүгийн зөрчилгүй аймаг болцгооё” уриаг дэвшүүлэн цаашид хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Мөн уулзалт, зөвлөлгөөний хүрээнд байгууллагын санхүүгийн ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж нийт 8 баг тамирчид авлигын эсрэг уриа дэвшүүлэн “Авлигагүй Дорноговь” аянд нэгдсэн юм.